Thursday, April 19, 2007

Надад таалагдав

Бидний гүн айдас бол бид ямар сул дорой вэ гэдэгт маань биш,
Бид ямар хязгааргүй их хүчтэй юм вэ гэдэгт байдаг.
Бид яаж, юуг хийх вэ гэж асуухын оронд
Бид яаж, юуг хийж болохгүй вэ гэж асуух хэрэгтэй.


Нэгэн кинон дээр, үсэг дуудагчдийн тэмцээнд бэлдэж байгаа охиныг багш нь зоригжуулж ингэж хэлж байлаа. Надад таалагдсан болохоор бушуухан босоод, цаас авч тэмдэглэж авсан юм. Танд таалагдаж байна уу?