Saturday, September 8, 2007

ИТГЭЛ ба ҮНЭН гэж юу юм бэ?

Аав нь ардаа гараа нуугаад хүүгээ дуудаж асууна.
- "Хүү минь, миний гарт алим байгаа юу?"
Бяцхан хүүд аав нь алимны тухай яриа өдүүлсэн учир хүү аавдаа итгэж
- "Ааваа таны гарт алим байгаа" гэнэ.
Аав:
- "Тиймээ, аавынх нь гарт амил байна" гэж хэлээд хүүд алим өгнө.

Хүү аавынхаа гарт юу байгааг огт мэдэхгүй, магадгүй юу ч байгхүй байж болох байсан ч аавдаа итгэж,
байгаа гэж хэлсэн.

Энэ бол ИТГЭЛ.

Хэрэв хүү аавыгаа ард гартаа алим барьж байгааг харсан бол аавынхаа асуултанд огт бодолгүй, хариулахдаа итгэх шаардлагагүй, зүгээр л байгаа гэж хэлнэ.

Энэ бол ҮНЭН.


Таны нөхөр (эхнэр) гэртээ оройтож ирэхэд, та түүнийг араараа тавиагүй гэдэгт итгээд цай хийж өгөөд хоолыг нь идүүлээрэй. Хэрэв ингэж чадахгүй байвал та ханьдаа итгэж чадахгүй байгаа бөгөөд та хоёрын дунд асуудал байна гэсэн үг. Магадгүй энэ асуудал хэнээс нь ч болсон байж болно.
Эсвэл та хамт ажилладаг найзаас нь нөхрөө хэзээ ажлаас нь гарч явсныг нь асуучихсан болоод түүнд цай хоолыг нь дуртай хийж өгч байгаа бол энэ итгэл биш байна. Яагаад гэвэл та нөхрөө ажлаасаа гарсан цаг, замд унаанд явах хугацаа, гэртээ орж ирсэн хугацаа илүү гарахгүй яг таарч байгаа болохоор ингэж байна. Энэ бол итгэл биш, түүний алдаа гаргаагүй гэдэг нь танд үнэн байх юм.


Зарим хүн би шашинд итгэдэггүй, би шинжлэх ухаанд итгэдэг гэдэг. Магадгүй ингэж хариулж байгаа хүн итгэл гэж яг юуг хэлдгийг мэдэхгүй тэгсэн байж болох юм.
Ньютон байгаль дэлхий дээрх бүх юмс зайнаас урвуу хамааралтай хоорондоо таталцалд байдаг гэдгийг мэдэхгүй байхдаа, ийм байж магадгүй гэдэгт итгэсэн болохоор түүний толгой дээрээс алим унаад түүнийг нээсэн байх. Ньютонд л бодолдоо үнэн гэж итгэл хэрэгтэй бол түүнийг үнэн гэж нотолсон нотолгоог сонссон бидэнд итгэл хэрэггүй.
Шинжлэх ухаан бол итгэл биш, шинжлэх ухаан бол зүгээр л үнэн. Шинжлэх ухаан байгаль дээр байдаг аливаа үзэгдлийн мөн чанарыг тайлж нээсэн байдаг. Түүнд алимаа нууж байгаа аавыгаа харсан хүү шиг ямар ч бодох шаардлага байхгүй. Түүнийг зүгээр л үнэн болгож
хүлээж авах хэрэгтэй.


Өөртөө итгэлтэй хүн гэдэг ямар хүн юм бэ?
Тэгвэл тэр хүн ирээдүйд юу болохыг мэдэхгүй байж
итгэлээрээ түүнийг болгоно, бүтээнэ, хийж чадна гэдэг зүрх сэтгэлтэй, түүнийг оюун бодлынхоо ирээдүйд үнэн гэж бий болгосон хүн юм байна.

Та амжилтанд хүрнэ гэдэгтээ
итгэ гэж олон хүн, олон номонд бичсэн байдаг. Тэгвэл бид оюун бодолдоо тэр сайхан гялалзсан сайхан амжилтыг бодож жинхэнэ, байгаа юм шиг, үнэн юм шиг харах хэрэгтэй байх нь.


Итгэл - Байж, болж, ингэж
магадгүй гэсэн үнэнийг хэлнэ.
Үнэн - Бидний таван мэдрэхүйд мэдрэгддэг, нүдний өмнө харагдаж байгаа зүйлс.


Залуусаа өөртөө итгэлтэй байцгаа !!!
Ирээдүйд юу хийж болохоо итгэлдээ эхлээд бүтээ, дараа нь бүтээх арга нь харагдана !!!

Нисэж өнгөрсөн таван сар

За блог ертөнцөөр маань сонин хачин юу байна вэ?


Сүүлийн бичлэгээ бичснээс хойш дариу 5 сар өнгөрчихөж.

Бүр манай найз “Чиний блог ТҮҮХ болсон байна лээ шүү” гэхээр нь нэг юм ухаан орж, блогоо үргэлжлүүлж хөтөлмөөр санагдчихлаа байна.


Энэ өнгөрсөн хугацаанд олон л юм боллоо, бодлоо, мэдэрлээ. Хурд гэж ямар чухал болохыг ухаарч байна. Өгөгдлийн сантай энгийн бүртгэлийн програм бичих гэж хичнээн ч их хүч хөдөлмөрөө зарсан юм бүү мэд. Ёстой л “Юу ч мэдэхгүй гэдгээ мэдэхийн тулд маш их зүйлийг унших хэрэгтэй болдог” гэдэг шиг л өөрийнхөө хичнээн өчүүхэн болохыг ухаарахад хангалттай сургамж авлаа. Ахиад ч сурах зүйл олон байгааг харлаа. Би чухам хэн бэ, хаашаа явж байна вэ? гэдэг асуулт өөртөө тавьж, хариулт авахыг хичээж үзлээ. Хариулт олохын тулд өөрийгөө таних хэрэгтэй юм шиг байна.


Би бол жирийн л нэг залуу хүн. Дуу цөөнтэй. Шударга нээлттэй байж төдий л чаддаггүй учир хүмүүстэй амархан дотносож чаддаггүй. Нэг танилцсан хүнтэйхээ удаан хугацаанд итгэлийг нь даасан сайн найз нь болж чаддаг. Байнга биш ч ганцаараа байх дуртай. Хааяа уурлаж, амархан сэтгэлээр унаж, багахан юманд баярлаж, жижигхэн юманд доргидог ч сэтгэлийн хөөрлөө байнга гаднаа гаргаад байдаггүй. Юманд маш төв хандаж, шинэ зүйлийг удаан сурдаг муу талтай. Ном уншиж, цэцэг тарьж, байгальтай ойр байх дуртай. Загас тэжээх дуртай. Харин нохойг бол үгүй. Танин мэдэхүй, ямарч спортын төрлийн нэвтрүүлэг байсан хэдэн цагаар зурагтийн өмнө сууж чадна. Урлаг ойлгодог ч хөгжмийн ямарч авьяасгүй (мэдэхгүй ээ гитар дарж сурах гээд бүтэхгүй юм билээ). Магадгүй програм зохиогч болоогүй байсан бол би:

  1. Сэтгэл зүйч. Хүмүүсийн яриаг сонсох дуртай. Аливаад дүн шинжилгээ хийхдээ бол сайн шүү.
  2. Зохиолч. Бичих дуртай. Байнга л үзэг цаас нийлүүлж байхыг хичээдэг. Хэрэгтэй зүйл байна, гоё санаа, мартчих вий гэсэн бүх юмаа тэмдэглэж авахыг бодно. Тэр маань хуримтлагдсаар байгаад ном бичихэд хангалттай материал болох шахдаг.
  3. Үсчин. Нягт нямбай, тэгээд бас маш хариуцлагатай, хүний гоо сайхныг бүтээж байгаа тул хичээж чаддаг. (Дүүгийнхаа үсийг хэд засч үзсэндээ өөрийгөө дөвийлгөв)
  4. Зарим кинонд жижиг дүр бүтээх байсан байх. Жүжиглэх авьяас багахан байгаагаа анзаарсан.
  5. Багш. Хүний тархитай нь биш зүрхтэй нь ажилладаг багш нар нэг байдаг даа, түүн шиг (хэхэхэ).
гэх мэтчилэн олон л юм яриж болно л доо.

Хамгийн гол нь, мөнгө амьдралын хамгийн чухал зүйл биш гэдгийг мэддэг хэрнээ түүний ардаас яваад байгаа ч юм шиг. Би тэгэж бодохгүй байсан ч хүмүүс мөнгөний дайнд мордоод байх юм. Магадгүй олж, олж, олсныхоо дараа энэ чухал биш гэдэгт жинхэнээсээ итгэх байх.



Чшшш ... Та дахиад орж ирээрэй. Танаас асуух зүйл байгаа шүү !?