Wednesday, November 28, 2007

Yahoo! :(

Монголчуудын хэрэглэж заншсан мэйл яахын аргагүй энэ мөн.

Гэтэл сүүлийн үед бүр уур хүргээд байх боллоо. Удаан болохоор тэр.

Би yahoo, gmail, chinggis гэсэн 3-н мэйл хаягтай. Хамгийн өргөн хэрэглээтэй хэрнээ хамгийн удаан нь yahoo. Тэгээд бас exe, sh, … өөр юу ч гэнэ ээ бөөн төрлийн файл дайварт нь явуулж болохгүй гэнэ. Нээх сүртэй attach хийж байна гэж 5,10-н минут уншиж байснаа алдаа заачихна. Шууд чадахгүйгээ хэлчихгүй, эсвэл gmail шиг жаахан хурдхан шиг алдаа заачихна биз зүгээр. Ядаж байхад нэг Beta style гаргачихжээ. Уг нь баахан ajax энэ тэр ашигласан бололтой. Тэгээд бас gmail-г ч дуурайсан юм уу, тэр нь нөгөөхийгөө дуурайсан юм уу бас веб мессенжер бас хийчихжээ. Тэднийг нь хэрэглэх юм биш. Шууд л буцаад классик загварыг нь сонгосон. Хурдан үзье гэвэл классик стайлыг сонгоорой энэ тэр гэчихсэн байгаамаа бас. Бөөн л мэдээ, тайлан, баннер.

Шинэ мэйлийг хичнээн ч удаан, 3-н минут scribe хийх юм (наргиа, үнэндээ арай бага л даа). Браузер дээрээ өөрөө refresh хийж хийж байж арай гэж нэг олж унших юм. Энэ тал дээр Gmail нь урамтай байна гээч.

За би ч удаан интернеттэйгээрээ царай муутай gmail-аа л хэрэглэж байхаас гэсэн чинь бас шууд хаячихаж болохгүй юм аа энэ чинь.

Chinggis-т ямар найдаж болох биш. Манай сургуулийн хэдэн хүүхэд серверийнх нь router дээр жижигхэн юм бичиж тавиад л хамаг юмыг нь авчихаж байсан гэсэн юм чинь. Тэгээд ч аль хэзээний chinggis мэйл билээ дээ.

Уг нь Yahoo-н төв нь гэж Австралид аймаар том юм байдаг юм билээ. Тийшээ жаахан хурдыг нь нэмэгдүүлэх тал дээрээ анхаараач дээ гэж майл бичиж үздэг ч юм уу.

Saturday, November 24, 2007

Одуудтай унтах шилдэг арга

Намайг 1-р курсийн оюутан байхад нэг ах маань сонин болгож ингэж ярьж байсан юм. Мэдээж од гэхээр Монголд байгаа ОТ (олны танил) хэдийг маань хэлээгүй л дээ. Голливудынханы л тухай ярьсан хэрэг.

Голливуд бол эртнээс кино гээчийг үйлдвэрлээд сурчихсан газар. Тэнд киноны Од жүжигчин, энгийн дундаж жүжигчин, жижиг дүрийн хямдхан жүжигчин, орлон тоглогч жүжигчин, жүжигчин болж нэрд гарах гэсэн залуучууд, гэрээт кино зохиолч, найруулагч, менежер, продюссер, оператор, зуучлагч, ..., жолооч гээд бүхий л ажил мэргэжлийн хүмүүс ажиллаж байдаг.

Харин тэдэн дунд Одуудтай унтах гэсэн зарим нэг сонин хоббитой (сонин ч гэж дээ гоёо ч юм уу) хүмүүс бас байдаг байх нь. Тэдний арга нь тун энгийн. Мэдээж тэд хамгийн түрүүнд харилцаж болох хамгийн ойр түвшинд очино. Жишээ нь нүүр хувиргагч нь ч болдог юм уу. Тэгээд дараагийн алхам нь унтах гэж байгаа Од-оо ямар ч од биш, зүгээр л нэг энгийн этгээд шиг харьцаж эхэлнэ.

Бусад хүмүүс бүгд л адилхан, түүнийг гадаа гудамжинд явахад нь орилж гүйж ирнэ, гарын үсгийг нь булаацалдан авна, зургаа авахуулахыг хүснэ, хэвлэл мэдээллийнхэн үргэлж дагаж аль нэг алдаа гаргах, папарацид оруулах зүйл хийхийг нь хүлээж мөшгинө. Түүнийг хүрээлэгчид нь нэг л хэвийн, нэр хүндийг нь ашиглаж ашиг олох гэсэн бизнесийнхэн эсвэл шүтэн биширч шүлсээ гоожуулсан шүлэнгэтнүүд. Харин манай хүн түүнийг огт тоохгүй, бусдаас ондоо байдлаар харьцаж байгаа нь түүнд их сонин санагдаж өөр хүн шүү гэсэн сэтгэгдэл төрүүлж анхааралыг нь татаж эхэлнэ. За тэгээд түүнээс цааших амхамуудыг нь од өөрөө бараг хийчихнэ. Манай хүн хүчтэй алхам хийвэл бусдын л адил болохоо харуулана гэдгээ тэр мэдэж байгаа.

Хөөрхий муу сайн одууд ажлын стресст орж, хэвлэл мэдээлэл, галзуу улаан фенүүдээсээ залхаж, маш их ганцаардаж, амьдрал нь утгагүй мэт санагдаж байх үед нэг сайхан залуу гараад ирлээ. Тэр хүн өөрийг нь ойлгох эсвэл, өөрийгөө од шиг дээгүүр тавьдаг бүр эсвэл түүний амар амгалан болж чадах хүн байх нь гэсэн чинь харин зүгээр л түүнийг хэн ч биш гэж бодсон, түүнтэй унтах гэсэн хүн байлаа. Ингээд хөөрхий од ашиглуулав аа.

Урлагийнхан ихээр салж нийлдгийн нэг шалтгаан нь энэ ч байж магадгүй. Хэсэг хугацааны дараа жинхэнэ жүжигчнийх нь зэс нь цухайдаг биз.

Monday, November 19, 2007

Vгэнд дурлахуй

Өчигдөр орой Саятнууд ингэж сэтгэдэг” гэдэг нэртэй нэг жижигхэн ном уншиж дуусгалаа. Жижигхэн байх тусмаа удаан уншсныг минь яана аа. Эзэн нь авъяа гээд шалсан учраас л уншиж дуусгах боллоо.

Эхнээсээ ер нь дажгүй ээ. Дундаа бас зүгээр юм бичжээ. Төгсгөл нь бүрч таалагдлаа. Хүний толгойд орох олон үгс байснаас машид таалагдсан ганцыг сийрүүлье.


Шаргуу зүтгэлийг орлох юм энэ ертөнцөд байхгүй

Авъяас дангаараа юу ч биш

Авъяастай бүтэлгүйчүүдийг алийг тэр гэхэв

Суут ухаан дангаараа юу ч биш

Хүлээн зөвшөөрөгдөөгүй суутнууд зөндөө л байдаг

Боловсрол мэдлэг адилхан юу ч биш

Ертөнц боловсролтой тэнэгүүдээр дүүрэн байна

Гагцхүү шаргуу зүтгэл, шийдвэр төгс чармайлт бүхнээс хүчтэй.

Томас Уотсон (IBM компанийг үндэслэгч)

Tuesday, November 13, 2007

Copyright © Baljka

Саяхан манай найз надад чиний блог нэгэн сэтгүүл дээр гарсан байна гэж хэллээ. Компьютертийн холбогдолтой сэтгүүл байсан гэсэн. Би IT чиглэлийн хүн атлаа энэ чиглэлээрээ ер юм бичдэггүй болохоор Блог гэж зүйлийн тухай дурьдахдаа миний блогийг харуулсан байх гэж бодлоо.
Нэг их сүртэй юм байхгүй байх гэж бодсон ч гэсэн миний баярласныг хэлээд юу гэхэв. Тэгээд энэ билчлэгээ бичих санаа төрлөө.

Миний блогт байгаа бүх зүйлийг өөрийн болон бусдын тусын тулд ашиглаж болно. Яагаад гэвэл би энэ бүгдийг та бүхэнд уншуулахын тулд л бичсэн шүү дээ. Та миний бичлэгээс авч ашиглаж байгаа нь миний уншуулах хүний тоог нэмж өгч байна л гэсэн үг. Мөн би энэ бүгдийг өөрөө зохиогоод биччихсэн юм байхгүй. Хэн нэгэн ухаантай хүнээс сонссон, ямар нэгэн сайхан номноос уншсан зүйлсийг өөрийн үгээр баяжуулж бичсэн байдаг. Тухай бүрд нь би хэнээс авсан, яаж мэдсэнээ дурьдаж байхыг хичээдэг.

Хэрэв та миний блогоос хэрэгтэй зүйлээ олсон бол би баярлана. Мөн авч сайн зүйлд ашиглавал бүрч их баярлана. Харин тэр буланд нь жижигхэнээр Балжка-гаас авлаа гэх юм бол би ч нистэлээ баярлах болно шүү блог уншигчид аа.

Ухрах замгүй Хорвоо гэж

Энгийн үед долоо хоногтоо нэг пост биччихье гээд чаддаггүй хүн чинь 2 сарын хугацаанд гүйцэтгэж дуусгах 8-н ажилтай болчихсон байдаг байна шдээ. Хэдхэн цагт хийчих жижигхэн ажлууд биш болохоор яанаа гэж айж байна.

Юу ч гэсэн ачаалал ихтэй ажиллаад, бүтээмжээ нэмэгдүүлж сурахаас өөр арга алга.

Sunday, November 4, 2007

I'm not # one, but ...

Би хамгийн шилдэг нь биш ээ
Харин би бол ЦОРЫН ГАНЦ
(Ерөнхийлөгч уск-с)

Тиймээ би бол цор ганц. Надтай адилхан хэн нэг нь өмнө цагт байгаагүй, хойч ирээдүйд ч байхгүй. Тиймээс би энэ давтагдашгүй өөрөөрөө бахархах болно. Мөн та ...

Thursday, November 1, 2007

Хvнтэй гэрлэх vv эсвэл Хэнтэй гэрлэх vv?

Би 16-тай байхдаа хөдөө амарч байлаа.
Тэгэхэд тэнд байсан миний насны хоёр залуу хос гэр бүл болж байх юм. Уг нь бол Монгол улсын хуулинд 18-н нас хүрч байж гэр бүл болж болно гэсэн байдаг санагдана. Гэтэл хөдөө хүүхдүүд хүүхдүүдтэйгээ гэрлэж байх юм.

Яахав хоёр талаасаа нийлсэн овоо хэдэн мал, нэг бөөвгөр цагаан гэр, санаа нийлсэн хос ч айл болоод л явчихлаа. Тэгэж байгаад 18 хүрэх үедээ иргэний бүртгэлийн алба (буруу байж магадгүй шүү. Энд л бүртгүүлдэг байх гэж бодож байна) энэ тэрдээ гэр бүл болсон тухайгаа бүртгүүлчих байх л даа. Харин тэр үед надаас очсон айлын маань эгч: -"Чи одоо эхнэр авахгүй юм уу, та нарын үеийнхэн хүнтэй сууж эхэлж байна шүү дээ" гээд асуугаад хүн ичээж байсан санагдаж байна.

Одоо бодоход цаашдаа малаа маллаад, улс эх орондоо хүн нэмээд яваад байх улсуудад бол хүлээгээд байх юу байхав.


Би одоо 22-той. Одоо л санаа нийлэх хүн хайх тухай бодож эхэлж байна. Хүмүүсийн боловсрол мэдлэг нэмэгдээд ирэхээр гэрлэх нас нь хойшилдог, сүүлийн жилүүдэд гэрлэгсдийн нас нэлээд хойшилж байгаа гэж хуримын ордны ажилтан хүн хэлж байна лээ. Энэ нь ч зөв байх. /Би өөрийгөө нэг их боловсролтой энэ тэр гэх гэсэн юм байхгүй шүү/

Ханиа сонгох тухай ганц хоёр ном уншсан чинь миний бодол өөрчлөгдөж эхэлсэн. Хүнтэй суух тухай боддог байсан бол сүүлийн үед хэнтэй суух тухай бодох болсон байх юм. Тэр хүн хэн бэ гэвэл:

  1. Хөөрхөн, нүдэнд дулаахан. Мэдээж бүүр фото мисс шиг биш
  2. Яриасаг
  3. Ухаалаг, боловсролтой, ном уншдаг
  4. Намайг үргэлж сонсож, надад урам өгч байдаг, хүнийг магтаж чаддаг
  5. Аминдаа арчаатай, цэвэрч нямбай
  6. Амьтанд хайртай
  7. ...

Мэдээж ийм шаардлагад нийцэх охидууд зөндөө л байж таараа.

Та ч гэсэн өөрийн хань болох хүнээ ямар байгаасай гэж бодож байгаагаа бичээд үзээрэй. Магадгүй тэр хүний чанарт нь мөнгөтэй гэсэн үзүүлэлт ч нэмэгдэж болох юм. Энэ ч гэсэн бас нэг шалгуур. Хэнд ч гэсэн яг адилхан сэтгэгдэл төрүүлж байгаа хоёр бүсгүй тааралдвал мэдээж мөнгөтэйг нь сонгоно биз дээ. Гэхдээ мөнгөтэй гээд Солонгосчуудтай гэрлээд байх нь ёсгүй. Мөнгө бол амьдралын зайлшгүй чухал хэрэглүүр. Гэхдээ түүнийг амьдрал зохиотол нь өргөмжилж болохгүй.


Хэрэв та өмнөөс гэр бүл болох хүнээ сайн бодож амжаагүй гэрлэвэл дараа нь миний эхнэр /нөхөр/ тийм ч байсан болоосой гэж бага зэрэг харамсах, эсвэл хэсэгхэн зуурын рекламанд хууртсанаа ухаарах хэрэг гарч магадгүй. Реклам гэдэг нь юу гэвэл будаг шунх болсон сайхан царай, хээнцэр сайхан хувцас, эрэгтэй эмэгтэй хүмүүс ойртоод суухаар хөлс гарч, зүрх хүчтэй цохилуулдаг халуухан мэдрэмж, … Эдгээр нь хүнийг “Чи бол АМЬТАН шүү” гэдгийг сануулдаг мэдрэмжүүд юм. Хүн энэ бүгдийг мэдрэх ёстой л доо. Гэхдээ энэ амьтны мэдрэмж дээрээ жаахан бодол оюуны мэдрэмжээ нэмж түүнийгээ хэсэг хугацааных байх уу, үүрдийнх байж чадах уу гэдэгт онцгой дүгнэлт хийх хэрэгтэй.

За ямарч байсан суухаасаа өмнө салах тухай бодох хэрэггүй шүү. Ер нь САЛАХ гэсэн бодол огт байхгүй амьдарвал тэр хосын амьдралд хэзээ ч салалт үүсэхгүй. Асуудал үүссэн байлаа гэхэд хэцүү байсан ч гэсэн шийдвэрлээд л гарч чадна. Харин жаахан муудалцаад ирэхээрээ л “Би үүнээс салчихвал”, эсвэл “өөр хүнтэй суусан бол” гээд бодоод байх юм бол салалтыг та АМЬ оруулж байна аа гэсэн үг.

Би урьд энэ талаар их боддог байлаа. Би эхнэртэй болоод бодол санаа зөрчилдөөд хэрэлдэх байх даа, уурлаад салмаар санагдах байх даа, салвал дараа нь яах вэ гээд л. Бас би гэр бүлтэй болоод эхнэрээ араар нь тавих болов уу, миний сексийн амьдрал надад сэтгэл хангалуун байдлыг өгч чадаж байх болов уу ч гэх шиг зөндөө л юм боддог байлаа. Харин “Жинхэнэ хайрын 10-н нууц” гэдэг нэг жижигхээн, дэлгүүрүүдэд 3000 гээд л байж байдаг номноос их олон зүйлийг мэдэж авсан. Хэрэв та уншаагүй бол түүнийг олж уншаарай. Одоо бол энэ эргэлзээтэй бодлуудаа бүр таягдан хаясан. Итгэлтэй байхад бүх юм бүтнэ, болно гэж боддог.

Гэрлэлт гэдэг ШИЙДВЭР байдаг. Би энэ хүнийг ямарч болзолгүйгээр насан туршдаа хайрлаж, хөгшин залуу, баян ядуу, жаргалтай зовлонтой аль ч цагт хажууд нь байж түүнийг хамгаалж явах болноо гэсэн амлалт өгдөг. Хүн амьдралдаа нэг л шийдвэр гаргасан бол түүний цаана байх хариуцлагаа ухамсарлах хэрэгтэй. Биелүүлэх хэрэгтэй. Шийдвэрээсээ буцах, дахин шийдэх гэсэн боломж байхгүй. Ингэж чадаагүй бол та аль хэдийнэ амьдралдаа алдсан байх болдог. Тэгэхээр таны шийдвэр эргэлзээ тээнэгэлзэл төрүүлэхгүй, харин ч таны итгэл урмыг бадрааж, цаашдын амьдралыг тань гэрэлтүүлэхүйц сайхан байх хэрэгтэй. (зургийн эхийг Тэди найзаасаа авава)



Би бас сайт хэсч яваад та Сул талыг нь харж нөхрөө сонго! гэсэн зөвлөгөөг олж үзлээ. Бас л хэрэгтэй зүйл байна шүү!


Төгсгөлд нь дүгнээд хэлэхэд миний нас явчихлаа, одоо л гэрлэхгүй бол болохгүй гэх мэт шалтгаанаас гэрлэх гээд байх нь гол биш харин хайртай, хамтарч амьдралаа зохиож аваад явах итгэлтэй хүнээ олсон учраас гэрлэж байгаадаа юм шүү гэсэн итгэлтэй гэрлэлтийг хийгээрэй гэж хүсэх байна даа.