Tuesday, July 29, 2008

Тийм ч байж магадгvй, vгvй ч байж магадгvй ...

Эрт цагт тосгонд нэгэн Иван хэмээх хүн амьдран суудаг байжээ.

Тэрээр тэргэний ганц морьтой, түүнийгээ хөлөглөөд анжис чирч газар хагалан, тариа тарьж аж амьдралаа залгуулдаг байжээ.

Нэгэн өдөр тэрхүү ганц морь нь гэнэт хулжин алсад одов гэнэ. Энэ тухай тосгоныхон дуулаад:

- Ээ Иван минь, чи ямар азгүй юм бэ, одоо яаж амьдарна даа гэж шоолж гэнэ.

Гэтэл мөнөөх Иван:

- Миний морь алга болсон нь сайн ч байж магадгүй, муу ч байж магадгүй шүү дээ гэжээ.

Хэсэг хугацааны дараа тэрэгний ганц морь нь хурсан олон гүү хураагаад ирж гэнэ. Тэгэхэд тосгоныхон:

- Ээ Иван минь, чи ямар азтай юм бэ, одоо чи ч баян болно доо гэж дуу алдацгааж гэнэ.

Гэтэл манай Иван бас л:

- Тийм ч байж магадгүй, үгүй ч байж магадгүй гэжээ

Нэгэн сайхан нартай өдөр Иван хүүгээ морь унуулж сургахаар болж түүнийг моринд мордуулан орхиж гэнэ. Морь үргэж бусгаад хүүг унагасанд хүү хөлөө хугацан хөлгүй болжээ. Тосгоны хүмүүс энэ тухай мэдээд:

- Ээ Иван минь, чи ямар азгүй юм бэ, удам залгах ганц хүү чинь хөлгүй болчихлоо. Одоо чи минь яаана даа гэжээ.

Иван бас л:

- Тийм ч байж магадгүй, үгүй ч байж магадгүй гэжээ

Удсан ч үгүй тэр нутагт дайны хар сүүдэр бууж идэр залуугаас, ид жагсах насны бүх эрчүүдийг цэрэгт татан явуулжээ. Хорт дайны уршгаар тосгоноос явсан бүх залуучууд эргэж ирсэнгүй амь үрэгджээ.

Тосгоны хүмүүс Иванд хандан:

- Ээ Иван минь, бидний хөвгүүд бүгд үрэгдсэн байхад чиний хүү л хажууд чинь байна. Чи ямар азтай хүн бэ гэж уулга алдаж гэнээ.


(Нэгэн киноноос үзэв)