Monday, February 5, 2007

Миний амьдралын ЭГЭЛ жирийн eдрvvд ...

Надад 365 хоног байна.

Үүнээс баярын өдөр (төрсөн өдрүүд, хуримын ой, цагаан сар, наадам, шинэ жил, ...) нийт 60 байдаг гэж үзье. Зарим хүнд бага ч байж магад.

Дараа нь чухал ажилтай үе. Чухал шаардлагатай ажил амжуулах долоо хоног, ажил дээр гал гарч ОНЦГОЙ байдал зарласан өдрүүд, хувийн болон гэр бүлийн эрүүл мэндэд анхаарал тавих өдрүүд, ... За нийтдээ 100 байдаг гэж үзье.

Амралтын өдрүүд. Анги хамт олноороо салхинд гарах, байгууллагаараа спортын арга хэмжээ зохион байгуулах, гэр бүлээрээ цугларах айлчлах, ... Бас үүнийг 30 өдөр байдаг гэе.

Өшөө хасах өдөр байвал хасч болох юм.

За тэгээд 4-н аргын тоо бодъё.
175 = 365 - 60 - 100 - 30

Тэгээд надад байгаа өдөр нь 175 ба түүнээс бага байх нь.
Та:
- Энэ өдрүүд ямар өдөр гэж?

Энэ өдрүүд нь миний амьдралын ЭГЭЛ жирийн БОР ШАР (шалдар, булдар, хоёр нарны хоорондох, ... гэж хэлдэг дээ) өдрүүд болох юм.
Та:
- Энэ эгэл жирийн өдрүүдийг бодож яах гээв?

Мэдээж хүн баярлан хөөрч, бусдад анхаарал тавьж, хамт олны ажилд идэвхийлэн оролцох хэрэгтэй нь үнэн. Тийм ч учраас тэр өдрүүдийг хасав. Харин энэ үлдсэн өдрүүдэд би хэрхэн анхаарал тавьж байснаар л миний амьдрлалын АМЖИЛТ шийдэгдэнэ. Энэ эгэл жирийн амралтын (бямга, ням), ажлын өдрүүдэд би хэр их идэвхи чармайлт гаргаж, хэрхэн шинэ, чухал шаардлагатай зүйлсийг (бусдын шахалтгүйгээр) өөртөө зориулан судалж хийж байсан минь л ингэхэд хүргэнэ. Энэ нь таныг амралтын өдөр ч бай хамаагүй амрах завгүй ажиллаад бай гэсэн үг биш, бага ч болов хэрэгтэй, ашигтай, хөгжилтэй (инээд наргиантай гэсэн үг биш шүү) өнгөрөөж байхыг л хэлж байгаа юм.

Хэрэв ингэж эс чадваас та:
- "БИ НЭГ Л МЭДЭХЭД би арван жилээ төгсчихсөн оюутан болж байсан",
- "НЭГ Л МЭДЭХЭД би эхнэр авч хүүхэдтэй болж байлаа",
- "НЭГ Л МЭДЭХЭД би 30 гарчихсан алхаж байлаа",
...
- "НЭГ Л МЭДЭХЭД тэтгэвэрт гараад хэнд ч хэрэггүй амьтан болчихсон байлаа" гэж хэлэх болно. Ийм амжилтгүй, ахицгүй, өнгө багатай амьдралаар таныг бүү амьдраасай гэж хүснэм би!

Эгэл жирийн өдрүүдээ хайрла, гамна, үр ашиг өндөртэй барагдуул.
Энэ өдрүүдэд хэн хангалттай хичээж чадсан тэр аз жаргалыг амсана.

Энэ өдрүүд надад нэн хангалттай бөгөөд маш бага хугацаа санагдана!

3 Comments:

At February 7, 2007 at 8:28 PM , Anonymous Anonymous said...

Sak sak. Waiting next post.

 
At February 9, 2007 at 5:52 PM , Blogger Батхуяг said...

Тийм шүү. Балжаа чи их сайхан үнэн зүйлийг бичжээ. Нээрээ бид нар хүнээр хэлүүлэхгүй, шаардуулахгүйгээр хэр их зүйлийг судалж мэддэг билээ... Бодоод байхнаа би лав тэгж чаддаггүй ээ чиний хэлснээр НЭГ Л МЭДЭХЭД өдөр өнгөрч орой болчихсон байдаг. Тэгээд л унтаад өгнө. Үүнээс хойш чиний бичсэн энэ үгийг бодож явах болноо мөн өөрийнхөө амьдралд хэрэгжүүлнэ. За тэгээд Балжаа мини цаашдаа найз нөхөд бид нартаа хэрэгтэй зүйлийг бичээд байгаарай!!! GOOD LUCK!

 
At February 22, 2007 at 12:48 PM , Blogger uniSen said...

he he! hlsen shigee, hiij buteegei! Good luck man

 

Post a Comment

Subscribe to Post Comments [Atom]

<< Home