Нисэж өнгөрсөн таван сар
За блог ертөнцөөр маань сонин хачин юу байна вэ?
Сүүлийн бичлэгээ бичснээс хойш дариу 5 сар өнгөрчихөж.
Бүр манай найз “Чиний блог ТҮҮХ болсон байна лээ шүү” гэхээр нь нэг юм ухаан орж, блогоо үргэлжлүүлж хөтөлмөөр санагдчихлаа байна.
Энэ өнгөрсөн хугацаанд олон л юм боллоо, бодлоо, мэдэрлээ. Хурд гэж ямар чухал болохыг ухаарч байна. Өгөгдлийн сантай энгийн бүртгэлийн програм бичих гэж хичнээн ч их хүч хөдөлмөрөө зарсан юм бүү мэд. Ёстой л “Юу ч мэдэхгүй гэдгээ мэдэхийн тулд маш их зүйлийг унших хэрэгтэй болдог” гэдэг шиг л өөрийнхөө хичнээн өчүүхэн болохыг ухаарахад хангалттай сургамж авлаа. Ахиад ч сурах зүйл олон байгааг харлаа. Би чухам хэн бэ, хаашаа явж байна вэ? гэдэг асуулт өөртөө тавьж, хариулт авахыг хичээж үзлээ. Хариулт олохын тулд өөрийгөө таних хэрэгтэй юм шиг байна.
Би бол жирийн л нэг залуу хүн. Дуу цөөнтэй. Шударга нээлттэй байж төдий л чаддаггүй учир хүмүүстэй амархан дотносож чаддаггүй. Нэг танилцсан хүнтэйхээ удаан хугацаанд итгэлийг нь даасан сайн найз нь болж чаддаг. Байнга биш ч ганцаараа байх дуртай. Хааяа уурлаж, амархан сэтгэлээр унаж, багахан юманд баярлаж, жижигхэн юманд доргидог ч сэтгэлийн хөөрлөө байнга гаднаа гаргаад байдаггүй. Юманд маш төв хандаж, шинэ зүйлийг удаан сурдаг муу талтай. Ном уншиж, цэцэг тарьж, байгальтай ойр байх дуртай. Загас тэжээх дуртай. Харин нохойг бол үгүй. Танин мэдэхүй, ямарч спортын төрлийн нэвтрүүлэг байсан хэдэн цагаар зурагтийн өмнө сууж чадна. Урлаг ойлгодог ч хөгжмийн ямарч авьяасгүй (мэдэхгүй ээ гитар дарж сурах гээд бүтэхгүй юм билээ). Магадгүй програм зохиогч болоогүй байсан бол би:
- Сэтгэл зүйч. Хүмүүсийн яриаг сонсох дуртай. Аливаад дүн шинжилгээ хийхдээ бол сайн шүү.
- Зохиолч. Бичих дуртай. Байнга л үзэг цаас нийлүүлж байхыг хичээдэг. Хэрэгтэй зүйл байна, гоё санаа, мартчих вий гэсэн бүх юмаа тэмдэглэж авахыг бодно. Тэр маань хуримтлагдсаар байгаад ном бичихэд хангалттай материал болох шахдаг.
- Үсчин. Нягт нямбай, тэгээд бас маш хариуцлагатай, хүний гоо сайхныг бүтээж байгаа тул хичээж чаддаг. (Дүүгийнхаа үсийг хэд засч үзсэндээ өөрийгөө дөвийлгөв)
- Зарим кинонд жижиг дүр бүтээх байсан байх. Жүжиглэх авьяас багахан байгаагаа анзаарсан.
- Багш. Хүний тархитай нь биш зүрхтэй нь ажилладаг багш нар нэг байдаг даа, түүн шиг (хэхэхэ).
Хамгийн гол нь, мөнгө амьдралын хамгийн чухал зүйл биш гэдгийг мэддэг хэрнээ түүний ардаас яваад байгаа ч юм шиг. Би тэгэж бодохгүй байсан ч хүмүүс мөнгөний дайнд мордоод байх юм. Магадгүй олж, олж, олсныхоо дараа энэ чухал биш гэдэгт жинхэнээсээ итгэх байх.
Чшшш ... Та дахиад орж ирээрэй. Танаас асуух зүйл байгаа шүү !?
6 Comments:
Хэ хэ хэ. Балжаа би чамд блог чинь түүх болчихож гэж хэлсэн байхаа. Шинэ бичлэг их таалагдав. Гэхдээ программист гэдэг бол гоё мэрэгжил шүү дээ. За за сүүлд дуусгий. Одоо явлаа ... :)
Good Luck To you
OK tegeerei ho
yu asuuhjaan?
Балжаа дүүгийнхээ блогоор л дамжуулж блогтой танилцсан түүх минь эхэлсэн гэж хэлэхэд хилсдэхгүй. Чиний эрч хүчтэй, ухаалаг бөгөөд энгийн бичлэгүүд чинь их таалагддаг шүү. Миний дүү гоё мэргэжил эзэмшсэн хүн. Дүүдээ ихээ өндөр амжилтыг хүсье.
Duugiinhe usiig zasaj bsan geheer chin Zorigoogiin usiig zasaj bsan bhnee xe xe
Зоригоогийн үсийг засаж байсан юм байна даа
Post a Comment
Subscribe to Post Comments [Atom]
<< Home