Monday, February 12, 2007

Хэлбэржсэн бодлын уршиг

- Өнөөдөр мягмар гараг.
Миний ЧАС өдөр. Тиймээс би улирлынхаа шалгалтанд муу авах байх.

- Календарь харсан чинь өнөөдөр үс засуулдаггүй өдөр байна.

- Өчигдөр орой би зурхайгаа уншсан чинь намайг гэмтэж бэртэхээс болгоомжил гэсэн байсан.

Хайран юм. Бид өнөөдрийн тухай ийм л буруу хэлбэржсэн бодлыг өөрийн дотор тээж байгаа учраас ийм юм болж байгаа юм. Та өнөөдрийг ийм л бодолтой угтаж байгаа болохоор шалгалтандаа унаж, муу зүйл тохиолдож, бэртэж гэмтэж байна.


Үгүй тийм биш. Үгүй тийм биш. Үгүй тийм биш.
Өнөөдөр миний амьдралын 21 насны тэр нэгэн хаврын ЦОР ганц өдөр. Энэ өдөр миний болоод бусдын амьдралд өмнө хэзээ ч байгаагүй, цаашид хэзээ ч байхгүй, дахиж хэзээ ч давтагдахгүй тийм л ЦОР ганц өдөр.
Энэ бурханаас бидэнд зөвшөөрсөн шинэ өдөрт, өмнө нь бүтэлгүйтэж байсан тэр мягмар гарагууд ямарч хамаагүй. Тэр зурхай одон гарагт хэлсэн зүйлс огтхон ч нөлөөлөхгүй, хэзээ ч болохгүй. Яагаад гэвэл ирж байгаа энэ цаг мөч бүхэн ЦОО шинэ юм. Ийм сайхан будаг нь ханхалсан цаг мөчүүдэд бид өнгөрсөнтэйгээ зууралдалгүй бас л ЦОО шинээр хандах ёстой.


Үнэхээр бидний амьдрал бидний гараар, бидний хүслээр, бидний үйлдлээр биш тодорхой нэг гольдролоор, аливаа нэг дүрмэнд захирагдаж, аль эрт зурагдчихсан байдаг бол
ямарррррр хөөрхийлэлтэй вэ?!
ямар хөөөөөөөрхийлэлтэй вэ?!
ямар хөөрхийлэлтэй вэээээээ?!

Тийм л бол та одоо юугаа хийгээд байгаа юм? Та тэр зургаараа л болог гээд хамаг хаячихгүй, юу хийж ажил, амьдрал гэж гүйгээд байгаа юм бэ?


Магадгүй бидний төрөх, үхэх цагийг бурхан л мэдэж шийддэг байх. Харин таны хүсээд байгаа тэр зургийг бид өөрсдөө зурах ёстой. Харин тэр зураг маргааш биш харин өчигдөр зурагдсан байх ёстой. Тэр зураг бидний ирээдүйн зам биш, үлдээсэн МӨР байх ёстой!!!


Миний амьдралыг томьёолж, зааж,
намайг хүлэх гэсэн оролдлого ямар олон юм бэ?!

5 Comments:

At February 13, 2007 at 11:10 AM , Anonymous Anonymous said...

Балжкаа чи үнэрээх үнэн зүйлийг бичсэн байна шүү. Би үс засуулах юм бол өвчин тусна, ядуу болно, бараг л үхнэ гэсэн өдөр үсээ засуулсаар л ирсэн, засуулсаар ч байх болно яагаад гэвэл би тийм зүйлд итэгдэггүй учираас. хэ хэ тэглээ ч хэлсэн тэр зүйлс нь огт болдоггүйг цэцэрлэгийн жаахан хүүхэд хүртэл мэддэг шүү дээ.

 
At February 14, 2007 at 6:20 PM , Blogger sanakae said...

Одон орон ч уул нь ортой л доо Жаахан бодох юм бол юм байгаа.

 
At February 14, 2007 at 8:03 PM , Blogger Балжка said...

Магадгүй үнэн байсан ч хамаагүй. Хүмүүс аливааг урьдчилсан хандлагаар харахаараа биеээ бариад, ярвайгаад, үрчийгээд байдаг байхгүй юу.

Зүгээр л биеээ сул тавиад урагшаа гүй л гэж хэлэх гэсийм.

 
At February 21, 2007 at 12:00 PM , Blogger uniSen said...

èéìýðõ¿¿ äýìèé þìàíä ñàíàà çîâîõ õýðýãã¿é äýý!

 
At February 22, 2007 at 8:53 AM , Blogger О.Батхvv said...

Une ug bna shu

 

Post a Comment

Subscribe to Post Comments [Atom]

<< Home