Thursday, October 25, 2007

Сурсан бvхэн эрдэм, Сураагvй бvхэн балай!

А: - Сайхан ХУДЛАА яриад сурчих ч бас эрдэм л дээ.

Б: - Яагаад?, Худал ярих чинь муу ш дээ.

А: - Тэгвэл зохиол нар бүгд худалч, хууран мэхлэгч нар байх нь. Гарри Потерийн зохиолч эмэгтэй огт байхгүй зүйлийн тухай сайхан залсаар байгаад 6-н боть гаргачихсан. Тэрийг нь хүмүүс мэдсээр байж авч уншаад, түүнийг баяжуулж байгаа байх нь. Тэр ч тэгвэл аугаа худалч болох нь.
Худал ярих нь дандаа муу байдаггүй.


Тийм ээ. Та бага насны хүүхэдтэй бол түүнийгээ худлаа ярьж байна гэж битгий загнаарай. Учир нь түүнийг ингэж загнаснаараа та УРАН СЭТГЭМЖийг нь үхүүлж байгаа юм. 2-6 насны ихэнх хүүхэд аливаа юмыг зохиож ярих дуртай байдаг. Энэ нь хүүхдийн сэтгэхүй хөгжиж байгаатай холбоотой. Танай хүү ирээдүйн их зохиолч эсвэл аугаа сэтгэгч болох ч юм билүү бүү мэд...

Харин та хүүхдээ худлаа ярих явдлыг муу зүйлд хэрэглэхгүй байх зарчимд сургах хэрэгтэй гэж бодож байна.



Хүнд заавал худал хэлэх шаардлагатэй үе гэж бас байдаг. Тэр үед л худал ярих хэрэгтэй гэдгийг хэлж сургаарай.
Жишээ нь: Хайртай найз нь маш хүнд өвчин тусаад эмлэгт хэвтсэн байя гэж бодъё.
Эмч танд найз чинь насгүй болсон тухай хэлсэн гэвэл, та найздаа миний найз удахгүй эдгэнэ ээ гэ хэлэх хэрэгтэй болдог шүү дээ.

3 Comments:

At October 27, 2007 at 3:05 PM , Blogger meesh said...

Жим Керригийн "Худалч худалч" дээр хүүхэддээ тайлбарлаж өгдөг шт.Худлаа хэлэх үед байдаг юмаа гэж.Ээж нь чамайг гэдсэндээ байхадямар харагдаж байна гэж асуухад үнэхээр сайхан харагдаж байна гэж хэлэхгүй бол гомдчихно уул нь том юу залгисан юм шиг харагдаж байсан гээд л.Хэхэхэ
Заримдаа худлаа ярих үе гарах юм даа.

 
At October 27, 2007 at 11:10 PM , Blogger baljka said...

Баярлалаа. Хөөрхөн кино шүү тэр.

 
At October 28, 2007 at 2:46 PM , Blogger Oyunaa said...

Блог чинь таалагдлаа. Мөн ядмагхан блогоор маань зочилж, сэтгэгдлээ үлдээсэнд баярлалаа. Цаашид блогийн андууд болцгооё.

 

Post a Comment

Subscribe to Post Comments [Atom]

<< Home