Saturday, September 8, 2007

ИТГЭЛ ба ҮНЭН гэж юу юм бэ?

Аав нь ардаа гараа нуугаад хүүгээ дуудаж асууна.
- "Хүү минь, миний гарт алим байгаа юу?"
Бяцхан хүүд аав нь алимны тухай яриа өдүүлсэн учир хүү аавдаа итгэж
- "Ааваа таны гарт алим байгаа" гэнэ.
Аав:
- "Тиймээ, аавынх нь гарт амил байна" гэж хэлээд хүүд алим өгнө.

Хүү аавынхаа гарт юу байгааг огт мэдэхгүй, магадгүй юу ч байгхүй байж болох байсан ч аавдаа итгэж,
байгаа гэж хэлсэн.

Энэ бол ИТГЭЛ.

Хэрэв хүү аавыгаа ард гартаа алим барьж байгааг харсан бол аавынхаа асуултанд огт бодолгүй, хариулахдаа итгэх шаардлагагүй, зүгээр л байгаа гэж хэлнэ.

Энэ бол ҮНЭН.


Таны нөхөр (эхнэр) гэртээ оройтож ирэхэд, та түүнийг араараа тавиагүй гэдэгт итгээд цай хийж өгөөд хоолыг нь идүүлээрэй. Хэрэв ингэж чадахгүй байвал та ханьдаа итгэж чадахгүй байгаа бөгөөд та хоёрын дунд асуудал байна гэсэн үг. Магадгүй энэ асуудал хэнээс нь ч болсон байж болно.
Эсвэл та хамт ажилладаг найзаас нь нөхрөө хэзээ ажлаас нь гарч явсныг нь асуучихсан болоод түүнд цай хоолыг нь дуртай хийж өгч байгаа бол энэ итгэл биш байна. Яагаад гэвэл та нөхрөө ажлаасаа гарсан цаг, замд унаанд явах хугацаа, гэртээ орж ирсэн хугацаа илүү гарахгүй яг таарч байгаа болохоор ингэж байна. Энэ бол итгэл биш, түүний алдаа гаргаагүй гэдэг нь танд үнэн байх юм.


Зарим хүн би шашинд итгэдэггүй, би шинжлэх ухаанд итгэдэг гэдэг. Магадгүй ингэж хариулж байгаа хүн итгэл гэж яг юуг хэлдгийг мэдэхгүй тэгсэн байж болох юм.
Ньютон байгаль дэлхий дээрх бүх юмс зайнаас урвуу хамааралтай хоорондоо таталцалд байдаг гэдгийг мэдэхгүй байхдаа, ийм байж магадгүй гэдэгт итгэсэн болохоор түүний толгой дээрээс алим унаад түүнийг нээсэн байх. Ньютонд л бодолдоо үнэн гэж итгэл хэрэгтэй бол түүнийг үнэн гэж нотолсон нотолгоог сонссон бидэнд итгэл хэрэггүй.
Шинжлэх ухаан бол итгэл биш, шинжлэх ухаан бол зүгээр л үнэн. Шинжлэх ухаан байгаль дээр байдаг аливаа үзэгдлийн мөн чанарыг тайлж нээсэн байдаг. Түүнд алимаа нууж байгаа аавыгаа харсан хүү шиг ямар ч бодох шаардлага байхгүй. Түүнийг зүгээр л үнэн болгож
хүлээж авах хэрэгтэй.


Өөртөө итгэлтэй хүн гэдэг ямар хүн юм бэ?
Тэгвэл тэр хүн ирээдүйд юу болохыг мэдэхгүй байж
итгэлээрээ түүнийг болгоно, бүтээнэ, хийж чадна гэдэг зүрх сэтгэлтэй, түүнийг оюун бодлынхоо ирээдүйд үнэн гэж бий болгосон хүн юм байна.

Та амжилтанд хүрнэ гэдэгтээ
итгэ гэж олон хүн, олон номонд бичсэн байдаг. Тэгвэл бид оюун бодолдоо тэр сайхан гялалзсан сайхан амжилтыг бодож жинхэнэ, байгаа юм шиг, үнэн юм шиг харах хэрэгтэй байх нь.


Итгэл - Байж, болж, ингэж
магадгүй гэсэн үнэнийг хэлнэ.
Үнэн - Бидний таван мэдрэхүйд мэдрэгддэг, нүдний өмнө харагдаж байгаа зүйлс.


Залуусаа өөртөө итгэлтэй байцгаа !!!
Ирээдүйд юу хийж болохоо итгэлдээ эхлээд бүтээ, дараа нь бүтээх арга нь харагдана !!!

7 Comments:

At September 10, 2007 at 5:17 AM , Blogger saika kamikaze said...

тун дажгүй бичлэг байна. урьд нь энэ талаар огт бодож байгаагүйн байна. tnx sho

 
At September 10, 2007 at 10:59 AM , Blogger uniSen said...

wow, tovch bguud todorhoi!

 
At September 10, 2007 at 12:22 PM , Blogger Балжка said...

Bayarlalaa Kamikaze, uniSen hoyortoo.

 
At September 10, 2007 at 3:05 PM , Blogger sanakae said...

Ер нь их сайн энерги бий болгож байж юм бүтдэг гээд байдаг юм билээ. тэрэнд хүрэхийн тулд наад итгэл гэдэг чинь нэлээд чухал юм шүү. Сайхан бичлэг байна

 
At September 30, 2007 at 3:33 PM , Blogger Uunee said...

Тийм шүү сайхан бичлэг байна. Манай ард түмэн ярьдаг шүү дээ. Айвал бүү хий, хийвэл бүү ай гэж. Нэгэнт аливаа зүйлийг хийх гэж байгаа бол, түүндээ итгэлтэй байвал яаж хийх арга замууд нь тодорхой болж ирэх болов уу.

 
At October 1, 2007 at 11:29 AM , Blogger Балжка said...

Bayarllaa. mash tom magtaal baina. Tanii uldeesen comment-g unshaad mash ih erch huch avlaa

 
At October 2, 2007 at 8:51 AM , Anonymous Anonymous said...

yahoo.com

 

Post a Comment

Subscribe to Post Comments [Atom]

<< Home