Saturday, November 24, 2007

Одуудтай унтах шилдэг арга

Намайг 1-р курсийн оюутан байхад нэг ах маань сонин болгож ингэж ярьж байсан юм. Мэдээж од гэхээр Монголд байгаа ОТ (олны танил) хэдийг маань хэлээгүй л дээ. Голливудынханы л тухай ярьсан хэрэг.

Голливуд бол эртнээс кино гээчийг үйлдвэрлээд сурчихсан газар. Тэнд киноны Од жүжигчин, энгийн дундаж жүжигчин, жижиг дүрийн хямдхан жүжигчин, орлон тоглогч жүжигчин, жүжигчин болж нэрд гарах гэсэн залуучууд, гэрээт кино зохиолч, найруулагч, менежер, продюссер, оператор, зуучлагч, ..., жолооч гээд бүхий л ажил мэргэжлийн хүмүүс ажиллаж байдаг.

Харин тэдэн дунд Одуудтай унтах гэсэн зарим нэг сонин хоббитой (сонин ч гэж дээ гоёо ч юм уу) хүмүүс бас байдаг байх нь. Тэдний арга нь тун энгийн. Мэдээж тэд хамгийн түрүүнд харилцаж болох хамгийн ойр түвшинд очино. Жишээ нь нүүр хувиргагч нь ч болдог юм уу. Тэгээд дараагийн алхам нь унтах гэж байгаа Од-оо ямар ч од биш, зүгээр л нэг энгийн этгээд шиг харьцаж эхэлнэ.

Бусад хүмүүс бүгд л адилхан, түүнийг гадаа гудамжинд явахад нь орилж гүйж ирнэ, гарын үсгийг нь булаацалдан авна, зургаа авахуулахыг хүснэ, хэвлэл мэдээллийнхэн үргэлж дагаж аль нэг алдаа гаргах, папарацид оруулах зүйл хийхийг нь хүлээж мөшгинө. Түүнийг хүрээлэгчид нь нэг л хэвийн, нэр хүндийг нь ашиглаж ашиг олох гэсэн бизнесийнхэн эсвэл шүтэн биширч шүлсээ гоожуулсан шүлэнгэтнүүд. Харин манай хүн түүнийг огт тоохгүй, бусдаас ондоо байдлаар харьцаж байгаа нь түүнд их сонин санагдаж өөр хүн шүү гэсэн сэтгэгдэл төрүүлж анхааралыг нь татаж эхэлнэ. За тэгээд түүнээс цааших амхамуудыг нь од өөрөө бараг хийчихнэ. Манай хүн хүчтэй алхам хийвэл бусдын л адил болохоо харуулана гэдгээ тэр мэдэж байгаа.

Хөөрхий муу сайн одууд ажлын стресст орж, хэвлэл мэдээлэл, галзуу улаан фенүүдээсээ залхаж, маш их ганцаардаж, амьдрал нь утгагүй мэт санагдаж байх үед нэг сайхан залуу гараад ирлээ. Тэр хүн өөрийг нь ойлгох эсвэл, өөрийгөө од шиг дээгүүр тавьдаг бүр эсвэл түүний амар амгалан болж чадах хүн байх нь гэсэн чинь харин зүгээр л түүнийг хэн ч биш гэж бодсон, түүнтэй унтах гэсэн хүн байлаа. Ингээд хөөрхий од ашиглуулав аа.

Урлагийнхан ихээр салж нийлдгийн нэг шалтгаан нь энэ ч байж магадгүй. Хэсэг хугацааны дараа жинхэнэ жүжигчнийх нь зэс нь цухайдаг биз.

6 Comments:

At December 1, 2007 at 2:23 AM , Blogger Unknown said...

HOLLYWOOD орвол наад аргыг чинь туршаад үздэг ч юм билүү гсн :)

 
At December 1, 2007 at 11:40 AM , Blogger baljka said...

Туршиж болно оо.
Бас надаас хэдэн нэмэлт арга сурч аваад явах хэрэгтэй. :))

 
At December 5, 2007 at 12:42 AM , Blogger Unknown said...

ха ха ха сурий

 
At December 5, 2007 at 5:37 PM , Anonymous Anonymous said...

эргүй эргүй юм бичдэг новш вэ

 
At January 21, 2008 at 1:30 PM , Blogger gegeen said...

hehe, tegj orchuulj ch bas bolnoo gedeg onigoo shig l yum. 'od', 'untah' ene ter gedeg chini ih olon salaa utgatai ug baisan bn shoo.

sonin l yum. zaaval olnii tanil hun geheeree oor ed erhtentei, oor medremj toruulne gej baihgui bailgui dee.

manii bodloor bol adilhan l duugarch, adilhan l uzeltsdeg, adilhan l idej uuj, biye zasdag l baij taaraa. zarim hun l terniig idej uudaggui, burhan shig gej ertontsoos tasalj tahin shuteed baigaagaaraa l yalgaatai bolohoos

Julia Roberts-g mgl-d irehed ni hen ch hoorhon yum geegui sh dee. malchin aild neg shoviison, shar huuhen l hed honood yavlaa l gej gants neg hun yarisan l baih. ooroor bol tegj morgoj sogdood, nud gyalbuulam saikhan yum geh hun garsiimuu. hehe. A zeregleliin super odiig manai mglchuud tooj untahgui baigaa yum bishuu. hehe.

za buu medee, tolgoi tarhi ch hurehgui l yum bn

 
At June 23, 2009 at 2:15 PM , Blogger book said...

Блогчидоо энэ сайтад орж өөрийн блогт хэрэгтэй нэмэлтүүдийг олж аваарай.
Блог хичээл:
ulesson.blogspot.com

 

Post a Comment

Subscribe to Post Comments [Atom]

<< Home