Tuesday, January 8, 2008

Олон байгаасай ...

Өчигдөр зурагтын сувгаа сольж байсан манай их сургуулийн ангийн оюутан найз бас ч үгүй сайн блогчин Цогбадрах маань 25-р зурагтын 60 секунд гэдэг нэвтрүүлгээр өөрийн 60-н секундэд үгээ хэлээд дуусч байхыг нь сонслоо. Ямарч байсан түүний үг:

- Оюутны ширээнээс дөнгөж төгсөөд ажил амьдралыг гараагаа эхлэж байгаа будаг нь ханхалсан найзууддаа зөвлөхөд та бүхэн бүхнийг чадна. Бүх зүйлийг ТЭГ(zero)-ээс эхэл. Хэний ч туслалцаа, дэмжлэгийг бүү хүлээ. Ганцхан өөртөө л найд. Чамд туслах хамгийн сайн туслагч бол ТА өөрөө.

Гэж зөвлөснөөр төгсөж байлаа. Энэ үг надад зориулсан үг байлаа. Яагаад вэ гэвэл би өчигдөр өдөр нь өөрийн дипломын хамгаалалтанд амжилттай ороод газар дээрээ ШУТИС-ийн Бакалаварын төгсөгч оюутан гэсэн тушаалыг уншуулчихсан зогсож байлаа.

Тиймээ, надад дээрх хэлсэн татаж чангаах татуурга энэ тэр байхгүй. Гэхдээ цөхрөхгүй хүчин чармайлт, зөв санаа байхад хол явна гэдгээ би мэдэж байна.

Оюутан ахуйдаа төдий л хичээдэггүй байсан нь үнээн. Ямар сайндаа л дөрөв хагасаар төгсөж байхав дээ. Төгсөх ч гэж дээ, дипломоо авч байхав дээ. Сүүлийн хичээлийн семистер ганц унасан хичээлдээ суухаас өөр юм хийгээгүй. Ажлаа хийгээд цалингаа аваад яваад байхаар сургууль шагайхаас уур хүрч дипломтой дипломгүй болно зүгээр гэсэн бодлоор Билл Гэйтс ахыг дуурайх ч гэж үзэж байлаа. Гэтэл надад түүн шиг дэлхийг донсолгох аугаа АЛСЫН ХАРАА байсангүй :(. За яахав би дипломоор үнэлэгдэж, магистраар цалин нэмэгддэг нийгэмд амьдарч байгаа хүн, тэгээд ч аав ээжийгээ гомдоохгүй гээд өнгөрсөн зун “Би дипломоо авнаа” гэж амласан амлалтандаа хүрч КТМС-ийн дипломыг нэг юм авлаа. Энэ яахав хожим намтраа бичиж байхад ийм сургууль төгссөн гэж бичихэд хэрэг болох байх. Би энэ сургуульд орсноороо алдсан зүйл байхгүй, сурсан зүйл ихээ. Гэхдээ сүүлийн үед ойрын хараа муудаж, холын хараа сайжраад байгаа болохоор арай өөрөөр сэтгэх гээд үзэж байгаагийн нэг илрэл байх л даа. Ядаж байхад бас манай улсын сургалтын систем шал ГАЖИГ байдаг нь хэцүү. Ямар ч л байсан намайг элсэн орж байхад дээд курсийн хүүхдүүдэд заадаг байсан юм надад ч яригдаад л явж л байсан. Ямар ч шинэ содон юм байхгүй. Бүр 2003-н онд хийгдэж байсан дипломын удирдамж энэ тэр нь хэвээрээ, би бас түүгээр нь хийгээд ч байх шиг. Мэдээллийн технологийн сургууль гэж манайх ийм байгаа юм чинь бүр бусад сургууль ч бүр хэцүү дээ. “Тооно нь дугуй болохоор Гэр маань босчих байлгүй” гэдэг шиг суурь нь өөрчлөгдөхгүй болохоор нэг юм оюутнууд болоод л байх шиг байна.

За за бүр хадуурч байна. Уг нь сайхан эхэлж байсан юмсан. Хаа сайгүй л нийгмийн бухимдал байгаа болохоор тэр биз гэж өөрийгөө зөвтгөе.

Юутай ч энэ завшааныг ашиглаад Цогоогоо магтаж авъяа гэж бодлоо. Манай Цогоо бол их сайн залуу. Манай сургуулийг онцлох дипломтой төгссөн, бас миний л бодлоор түүнтэй нөхөрлөж байгаа бүх найз нар нь онц сурдаг. Түүний нөлөөллөөс болоод тэгдэг байсан гэж би бодож байна. Гэхдээ л түүний хичээл зүтгэл, шаргуу байдал нь түүнийг хэзээд бусдаас түрүүнд байхад нь тусалдаг. Бодож зорьсон бүхнээ хийж чаддаг л хүн дээ.

Би ийм залуусыг нэг их олон танихгүй. Би танил муутайдаа тэр биш харин түүн шиг залуус олон байдаггүйд юм. Би ийм залуусыг олон байгаасай гэж хүсч байна. Яагаад гэвэл Монгол оронд, ард түмэнд, ер нь бүгдэд хэрэгтэй болохоор тэр (цэг)

9 Comments:

At January 8, 2008 at 6:45 PM , Blogger Төрболд said...

Өө төгсчихсөн үү? За баяр хүргье. Хэхэ Балжкатайгаа нийлж байгаад Цогоог нэг сайн магтаадхая хэхэ. Цогоо үнэхээр шаргуу шүү тээ. Үргэлж хүнийг гайхшруулж байдаг нь таалагддаг. Бас тууштай, нямбай. Хэлье гэснээ хэлчихдэг. За даа КТМС түүхэнд байгаагүй л сайн оюутан байсан гэж бодож байна. Магтаад байвал магтаал дуусах бишдээ тийм болхоор Цогоогоор үнэхээр бахархадаг гэдгээ л хэлмээр байна даа.

 
At January 8, 2008 at 6:46 PM , Blogger Төрболд said...

Өө төгсчихсөн үү? За баяр хүргье. Хэхэ Балжкатайгаа нийлж байгаад Цогоог нэг сайн магтаадхая хэхэ. Цогоо үнэхээр шаргуу шүү тээ. Үргэлж хүнийг гайхшруулж байдаг нь таалагддаг. Бас тууштай, нямбай. Хэлье гэснээ хэлчихдэг. За даа КТМС түүхэнд байгаагүй л сайн оюутан байсан гэж бодож байна. Магтаад байвал магтаал дуусах бишдээ тийм болхоор Цогоогоор үнэхээр бахархадаг гэдгээ л хэлмээр байна даа.

 
At January 9, 2008 at 7:17 PM , Blogger Unknown said...

ТЭГ гэдгээ хэнд тайлбарлаад (zero) гээд байна аа. :))
Эсвэл монголчууд монгол хэлээ мэдэхээ больчихсон юм уу? :(

 
At January 10, 2008 at 9:26 AM , Blogger baljka said...

"Тэг, ингэ" гэсэн захиран тушаах үгнээс ялгах гэсэн хэрэг л дээ. :)

 
At January 13, 2008 at 3:03 PM , Blogger Unknown said...

хөө эхлээд цогоогоо магтчий Цогоо чи шүү гоё үг хэлсэн байна. Би үзэж чадаагүйл дээ. За Хамгаас хайрт найздаа дахин дахин баяр хүргий. Чамайг дипломоо авсанд би ганцаараа бярлаагүй шүү олон хүн баярлаж байгаа. Одоо ажиллаад хөдөлмөрлөөд байж дээ. Би чамд итгэж байгаа шүү !!! Нэг л өдөр миний чихэнд чиний гаргасан амжилтын тухай сонсогдох болноо. за амжилт найз минь

 
At January 14, 2008 at 9:42 AM , Blogger baljka said...

Bayarlalaa.

 
At January 21, 2008 at 1:18 PM , Blogger gegeen said...

hehe, tsogoo ooroo eniigee olj unshsan bolov uu. tsogoodoo bayar hurgeyee. huniig sain esehiig ni busdaas sonsoh shig iluu huchtei zuil ugui baih.

tsogbadrakhiigaa uyeiin zaluustaa sain noloo uzuulj, ulger duurail uzuulj yavdagiig ni medlee, uzlee, harlaa, unshlaa, sonsloo. Super bn shoo! barag bi mi hurtel shutdeg fan-r ni ooriigoo shalgarah nuu yah nuu. ene comment heseg ni tiim zorilgotoi baisan u ugui yu. niilj magtatsgaaya geed hehe.

za bi sain helj medq ch gesen yamar ch gesen tsogoo bol yahiin argagui ene postiin ezen bolon unshigchdad huleen zovshoorogdson hun yum bainaa. tsogoo bolon tsogoogiin anduudiin ajil amidrald ni asar ih amjiltiig husyee.

"angli helee sain surchihval worl-wide acceptance geechiig chini yaj olj avdgiig yaruu todoor haruulna shuu" gej hudal hulhidahaa shahav hehe. yamar ch baisan tsogoo shig huuhduuded delhiin zah zeel neelttei baina. gol ni surguulias, ajlaas, amidralaas suraltsah chadvartai baih heregtei baina. tsogoog chadaj baigaa baih gej ih naidlaga tavij bn shoo. welcome anytime to www.gegeen.com

 
At February 3, 2008 at 10:47 PM , Blogger Д.Цогбадрах said...

Ямар айхтар урмын бөгөөд магтаалын үгүүд вэ... Та нартаа баярлалаа. Би улам бүр хичээх болно оо.

 
At February 8, 2008 at 7:09 AM , Blogger gegeen said...

ta bugded tsomoorond ni sar shiniin mend devshuulj irj bui hulgana jildee sanasandaa hurch sarvaisnaa avah boltugai gej yerooye! amjilt!!

 

Post a Comment

Subscribe to Post Comments [Atom]

<< Home