Wednesday, November 28, 2007

Yahoo! :(

Монголчуудын хэрэглэж заншсан мэйл яахын аргагүй энэ мөн.

Гэтэл сүүлийн үед бүр уур хүргээд байх боллоо. Удаан болохоор тэр.

Би yahoo, gmail, chinggis гэсэн 3-н мэйл хаягтай. Хамгийн өргөн хэрэглээтэй хэрнээ хамгийн удаан нь yahoo. Тэгээд бас exe, sh, … өөр юу ч гэнэ ээ бөөн төрлийн файл дайварт нь явуулж болохгүй гэнэ. Нээх сүртэй attach хийж байна гэж 5,10-н минут уншиж байснаа алдаа заачихна. Шууд чадахгүйгээ хэлчихгүй, эсвэл gmail шиг жаахан хурдхан шиг алдаа заачихна биз зүгээр. Ядаж байхад нэг Beta style гаргачихжээ. Уг нь баахан ajax энэ тэр ашигласан бололтой. Тэгээд бас gmail-г ч дуурайсан юм уу, тэр нь нөгөөхийгөө дуурайсан юм уу бас веб мессенжер бас хийчихжээ. Тэднийг нь хэрэглэх юм биш. Шууд л буцаад классик загварыг нь сонгосон. Хурдан үзье гэвэл классик стайлыг сонгоорой энэ тэр гэчихсэн байгаамаа бас. Бөөн л мэдээ, тайлан, баннер.

Шинэ мэйлийг хичнээн ч удаан, 3-н минут scribe хийх юм (наргиа, үнэндээ арай бага л даа). Браузер дээрээ өөрөө refresh хийж хийж байж арай гэж нэг олж унших юм. Энэ тал дээр Gmail нь урамтай байна гээч.

За би ч удаан интернеттэйгээрээ царай муутай gmail-аа л хэрэглэж байхаас гэсэн чинь бас шууд хаячихаж болохгүй юм аа энэ чинь.

Chinggis-т ямар найдаж болох биш. Манай сургуулийн хэдэн хүүхэд серверийнх нь router дээр жижигхэн юм бичиж тавиад л хамаг юмыг нь авчихаж байсан гэсэн юм чинь. Тэгээд ч аль хэзээний chinggis мэйл билээ дээ.

Уг нь Yahoo-н төв нь гэж Австралид аймаар том юм байдаг юм билээ. Тийшээ жаахан хурдыг нь нэмэгдүүлэх тал дээрээ анхаараач дээ гэж майл бичиж үздэг ч юм уу.

10 Comments:

At December 1, 2007 at 2:20 AM , Blogger Unknown said...

Яаг үнэн яахоо нээрээ тийм асуудалтай надад шинэ хувилбар нь уул нь их таалагдсан даанч аймар ачаалдаг. Тэгээд удаан хэрэглээд заншицан болхоор хаяж чадахгүй л байгаа. Харин файл аттачлахдаа гүүглрүүгээр ордог шүү

 
At December 1, 2007 at 11:39 AM , Blogger baljka said...

Дэмжсэнд баярлалаа.

 
At December 7, 2007 at 9:14 AM , Anonymous Anonymous said...

Chamd uneheer heregtei l ym bol chi classic-g n ashiglaldaa zaaval uuriiguu zovoon barin beta ashiglah hereg baina uu. Chamd uzuuleh chinii ilgeeh @-uud bugd l heveeree l baina shu de.

 
At December 7, 2007 at 9:58 AM , Anonymous Anonymous said...

YM 8-г нь ашиглаж байгаа. 9 нь асуудалтай байгаа юм билээ. Mail-ынх нь хувьд ч classic нь хамаагүй хурдан л даа. gmail-ыг yahoo дурайгаад байгаа гэж бодож байгаа.

sanakae.blogspot.com

 
At December 7, 2007 at 12:34 PM , Blogger baljka said...

Sanal negtei bgaadaa bayartai baina.

 
At January 13, 2008 at 7:29 PM , Blogger Uka said...

Оройтсон ч гэсэн шинэ оны мэнд хэхэ. Yahoo удаан нь удаан байсан л даа. Гэхдээ одоо гайгүй болж байх шиг байгаан. Yahoo-с татгалзъя гэхээр элдэв юмнууд бүгд л yahoo yahoo гээд байхын. Жишээ нь хамгийн өргөн дэлгэр хэрэглэгддэг sns болох hi5 гуй yahoo-г дэмжинэ шүү дээ.

 
At January 14, 2008 at 1:33 AM , Anonymous Anonymous said...

zugeer l bhad, mongoliin internetiin hurd her bilee udaan shu de gol asuudal uund l bga yum USA-d bol yamar ch asuudal alga. End internet sariin 30,40$ oor l hangalttai hurdan net taviulchina. Mongol maani denduu untei hernee denduu udaan, Aldagdalaa nohoh gej hereglegchdee hohiruulj bolohguig biznes hiij bga humus anhaarmaar. Uund Yahoo yu ch bai buruu bhgui gol uchir mongoliin net, server-d uchir bgaa shu de.

 
At January 14, 2008 at 9:40 AM , Blogger baljka said...

Neeree iim baij boloh yum baina. Bi ene talaar bodoj uzeegui mini minii aldaa baih.
Geendee ch bii, Goondoo ch bii gej Muu Yahoo-goo baahan muulchihaj.

 
At January 21, 2008 at 1:24 PM , Blogger gegeen said...

australia-d baidag www.yahoo.com.au ni yahoo.com -s ooroo. Channel 7 gej media-giin tom akul hudaldaad avtsan, australia dotroo asar tomd tootsogdoh baiguullaga baigaa yum.

mgl dahi internetiin hurd udaan yum b n gej Australia-d irsen shinehen mgl and maani duu aldaj baidag shuu. bid getel dongoj ADSL 2 ch baihgui, 256kbps -eer l zutguuldeg, uher tereg shig gej oorsdoo dugnedeg baisan AU-n broadbandiig maani mgl dahi banknii internet-s ch hurdan bn geheer gaihsan shuu.

gehdee medq. Yahoo-gaa nogoo beta vers ruu upgrade hiitsiimuu. ter ni jaahan uddiishdee. folderuud uusgeed tednuus ruugee dor dor ni zahianuudaa move hiigeed baihgui bol Inbox ni olon @tei bol ih l udaan achaaldag bolson bn lee dee.

 
At June 7, 2011 at 4:40 PM , Blogger Rosenrot said...

Заа yahoo giin удааныг гайхаад, шүүмжлээд байхдаа ч яахав дээ.Чиний pc чинь хогын удаан дээр нь нет чинь явахгүй хог болхоор л тэгж байгаан блгүйдэ. бас ajax нтр гээд хэлчвүүдээ

 

Post a Comment

Subscribe to Post Comments [Atom]

<< Home