Monday, April 21, 2008

Ээжийн захиас

Эрт урьдын цагт энэ монгол нутагт нэгэн сайхан хатан ээжий хүүгийн хамтаар амьдран суудаг байжээ.

Нас биеэнд хүрсэн хүдэр чийрэг хүү нь цэргийн албанд татагдан алсын нутагт дайтаж, эр цэргийн ёсоор эх нутаг элгэн саднаа хамгаалахаар явах болж гэнэ. Холын нутагт хугацаагүй цэргийн албанд явж байгаа хүүдээ ээж нь ийн захиж:

- За хүү минь ээжийнх нь нас өндөр гарч дээ. Буцаж ирэхэд чинь ээж нь байхгүй ч байж магадгүй. Тэр цагт миний хүү битгий гутраарай. Харин хүүдээ ээж нь захиас болгож гуравхан зүйл хэлж үлдээе:

1. Миний ч юм минийх, хүний ч юм минийх

2. Муухай ч юм сайхан, сайхан ч юм сайхан

3. Баруун гарынхаа уурыг зүүн гараараа дарж яваарай.

гэсэн захиас хэлжээ. Хүү ээжийнхээ юун тухай яриад байгаа нь сайн ойлгж ядсан ч үг нэг бүрчлэн цээжлэн авлаа.

Хайртай ээждээ үнсүүлээд, хатан эхнэрээ нэг тэврээд алсын алсад цэргийн албанд гарлаа.

Цэргийн алба хүнд хэцүү, дайны талбар ширүүн шидрүүн байсан ч хүүд шантрах эрх байсангүй.

Хүүгийн харуулд гарсан нэгэн шөнө маш хүчтэй цасан шуурга болж байлаа. Гэтэл бөөн адуу шуурганд уруудаж явахыг харав. Өөрийн адуу чүчээндээ тайван үүрсэж байгаа тул тэдгээр адуу нь эсрэг талын адуу болохыг бодох юмгүй ойлгов.

Гэнэт хүүгийн толгойд “Миний ч юм минийх, хүний ч юм минийх” гэсэн ээжийн захиас орж ирсэнд хүү харуулын хэсгээ ахлан адууг тогтоох ажилд орлоо. Цасан шуурга хүчтэй шуурах, багийн гишүүдийн эсэргүүцлиийг үл анзааран тэмцсээр адууг үүрээр тогтоож аваад өглөөний нарнаар эсрэг талдаа туун аваачиж өгөв. Эсрэг талын цэргүүд адууг аваачсанд ихэд гайхаж дагра, ахлах нартаа бид энэ хүмүүстэй байлдаж чадахгүй талаараа хэлсэнд тэдний сэтгэлд ихэд хүрч хамаг санаа бодлыг нь хоёрдуулж орхив. Удсан ч үгүй нөгөө талаас манайх дайтахаа болилоо гэсэн шийдвэр гаргаж ухрах болсноо мэдэгдэн дайн дуусав.

Урин дулаан болсон хойно болсон хойно цэргийн анги буцаж нутгийн зүг жолоо залах болов. Олон өдөр хоног явж нэгэн үл мэдэх нутагт буудаллан амрахаар болов. Ундны усны худаг нэлээдгүй зайтай бөгөөд хагас өдөр явж хүрэхээр байв. Дарааллан гурван ч цэргийг усанд явуулсанд сураг тасарч хоёр хоног усны бараа харсангүй ээ. Хүү өөрийн биеээр явж ус авчрахаар тэрэг хөтлөн явлаа. Зорьсон газраа ирээд усаа юүлж байтал гэнэт худаг дотроос үхээрийн муухай мангас, үзэсгэлэн гуа бүсгүй зэрэг гарч ирээд хүүгийн хоёр талаас барьж авсанд, ихэд цочин сандрав. Мангас хүүгээс асуусан нь:

- За хүү минь энэ бүсгүй сайхан байна уу, би сайхан байна уу?

гэсэн хүүд ээжийн хоёр дахь захиас бодогдож:

- Муухай ч юм сайхан, сайхан ч юм сайхан гэдэг юм. Та ч сайхан байна, энэ бүсгүй ч сайхан байна

гэж хэлээд амь гарчээ. Буцаж очоод хүмүүстээ хэлээд, олон жил нутгийн хүмүүсийг идэж байсан аймшигт мангасыг цэргийн хүчээр дарж авав.

Олон жил албаа сайн хаасны тул хүүг цэргийн албанаас халсан тухай мэдэгдэж нутгийн зүг жолоо залав. Төрсөн нутагтаа дөхөх бүр сэтгэл хөдөллөж олон жилийн өмнө үлдээгээд явсан эхнэр, ээжээ бодсоор явлаа. Алсад гэрийн бараа харагдах нь эгээ л хүүгийнх бөгөөд олон жил нутагласан нутагтаа зусаж байх нь тэрээ.

Уяан дээр морио уяад гэртээ ортол зүүн талын орон дээр нэгэн эр хүн унтаж байх юм гэнэ. Цэргийн албанд явсан хойгуур эхнэрээ өөр эртэй нөгчсөн гэж хардсан хүү уурсан, эргэнэг дээр байсан хутгын баруун гараараа шүүрч аваад дүрэхийг завдах тэр мөчид ээжийн гурав дахь захиас санаанд орж баруун гарынхаа уурыг зүүн гараараа дараад хутгыг буцааж тавив.

Удсан ч үгүй гүү сааж дууссан эхнэр нь гэрт орж ирээд

- Алив хүү минь босоорой, аав чинь ирлээ

гэж дуу алдахад адуу манаж цурам хийлгүй хоносон хүү нь өндийн аавыгаа угтлаа.


Монголын Лектор Төвийн жинхэнэ гишүүн ГЭРЭЛ
Хаан Индэр 2007 лекцийн үеээр
2007-12-01

6 Comments:

At April 21, 2008 at 10:55 AM , Anonymous Anonymous said...

surgamjtai saihan ulger bna. Gerel bagsh uneheer ugiig zurhend tustal hurgej chaddag hun shuu. jiriin neg huuhdiin ulger yarihiig ni shimten chagnaj bsanaa martdaggui yum.

 
At April 21, 2008 at 12:56 PM , Blogger Балжка said...

bayarlalaa.
Tiimee mash saikhan yaridag hun bna lee

 
At April 21, 2008 at 2:47 PM , Anonymous Anonymous said...

shal demii uguulleg bn.

 
At April 22, 2008 at 1:16 PM , Anonymous Anonymous said...

Bas ix dogshin xairxan bx ni shuud xutgaa sugalj avch baidag. Suuliin xesgiig ni neg ix sain oilgosongui. 20, 30 jil tseregt yavaad irj bgaa ni ter ym uu esul 10 xeden jil tseregt yavaad irtel balchir xuuxed ni tom er shig xaragdsan ymuu. Esvel daind yavaxad ni xuuxed ni 20 xurtsen bsan ymuu.

 
At April 22, 2008 at 4:12 PM , Blogger baljka said...

Oo yahav bi bas jaahan utga sanaanii aldaa gargasan baival uuchlaarai. Gehdee zaaval physical baidlaar oilgohgui utga sanaand ni anhaarlaa handuulbal deer baih aa.
Hugatsaagui tsergiin alba gedeg heden ch jil baij bolno. Bas huuhed ni tav zurgaan nastai baigaad 10 jil bolood irehed ni tom har huu bolchihson baisan geed bodchiyo tiimee.

 
At April 25, 2008 at 12:34 PM , Blogger meesh said...

Юманд хүлээцтэй буурь суурьтай хандаж бай гэсэн утга өгүүлсэн үлгэр байна.....Наадахыг чинь амьдралдаа хэрэгжүүлэх гээд л хичээж байна заримдаа чадахгүй юм.......Яг үедээ чи ялагдаж байгаа санагдах ч биеэ барих хэрэгтэй л юм дааа..

 

Post a Comment

Subscribe to Post Comments [Atom]

<< Home