Sunday, November 2, 2008

Зөвхөн Би

Одоо санахгүй байна, нэг сайтаар хэсч явсан чинь нэгэн санал асуулга байхаар нь бөглөж үзлээ. Тэр юу гэж байсан бэ гэвэл

Таны амьдралд хамгийн чухал хүн хэн бэ? гэж асуусан байлаа.

Хариулт
1. Хайртай найз охин (залуу)
2. Ээж
3. Аав
4. Би
...

Миний харилут 4 байлаа. Хүмүүсийн хариулсан байдлыг үзвэл 4-р хариулт 50% буюу хамгийн их санал авсан байна. Түүний дараа 1, 2, 3 гээд хэмжээ нь багасаад явчихжээ.
Над шиг бодож байгаа хүмүүс олон байсанд нь эхэндээ баярлаж байлаа. Жаахан бодлоо ...

Би өөрийгөө хамгийн түрүүнд тавьж, өөрийнхөө төлөө ажиллаж амьдарч байгаа юм бол би яагаад аз жаргалгүй байгаа юм бэ гэж өөрөөсөө асуулаа. Хариулт олдсонгүй. Өмнө нь би ганцаараа хувиа хичээсэн байхдаа тийм сайхан аз жаргалтай байсан гэж би бодохгүй байна. Цаашид ч энэ хэвээрээ байх байх.

Магадгүй бусдын төлөө амьдралаа зориулвал аз жаргалтай байх юм болов уу. Ээж аав, найз охин, ядарсан зовсон хэн нэгэн, хамаагүй ээ би л биш бол хэн ч байсан болно.

Зөвхөн бусдын төлөө зориулсан амьдрал утга учиртай
Албетр Эйнштейн