Thursday, October 25, 2007

Сурсан бvхэн эрдэм, Сураагvй бvхэн балай!

А: - Сайхан ХУДЛАА яриад сурчих ч бас эрдэм л дээ.

Б: - Яагаад?, Худал ярих чинь муу ш дээ.

А: - Тэгвэл зохиол нар бүгд худалч, хууран мэхлэгч нар байх нь. Гарри Потерийн зохиолч эмэгтэй огт байхгүй зүйлийн тухай сайхан залсаар байгаад 6-н боть гаргачихсан. Тэрийг нь хүмүүс мэдсээр байж авч уншаад, түүнийг баяжуулж байгаа байх нь. Тэр ч тэгвэл аугаа худалч болох нь.
Худал ярих нь дандаа муу байдаггүй.


Тийм ээ. Та бага насны хүүхэдтэй бол түүнийгээ худлаа ярьж байна гэж битгий загнаарай. Учир нь түүнийг ингэж загнаснаараа та УРАН СЭТГЭМЖийг нь үхүүлж байгаа юм. 2-6 насны ихэнх хүүхэд аливаа юмыг зохиож ярих дуртай байдаг. Энэ нь хүүхдийн сэтгэхүй хөгжиж байгаатай холбоотой. Танай хүү ирээдүйн их зохиолч эсвэл аугаа сэтгэгч болох ч юм билүү бүү мэд...

Харин та хүүхдээ худлаа ярих явдлыг муу зүйлд хэрэглэхгүй байх зарчимд сургах хэрэгтэй гэж бодож байна.



Хүнд заавал худал хэлэх шаардлагатэй үе гэж бас байдаг. Тэр үед л худал ярих хэрэгтэй гэдгийг хэлж сургаарай.
Жишээ нь: Хайртай найз нь маш хүнд өвчин тусаад эмлэгт хэвтсэн байя гэж бодъё.
Эмч танд найз чинь насгүй болсон тухай хэлсэн гэвэл, та найздаа миний найз удахгүй эдгэнэ ээ гэ хэлэх хэрэгтэй болдог шүү дээ.

Thursday, October 18, 2007

Тэр ажлаа л хийж байсан

Өчигдөр ангайж явж байгаад гар утсаа алдчихдаг юм байна. Амьдралдаа юм алдаж үзээгүй хүнд сонин л юм билээ. Нэг их үнэтэй биш ч удаан бариагүй шинээрээ шахүү, надад таалагддаг утас байсан юмсан.


Уг нь би NT shop (Наран туул. Хүүхдүүд ингэж хошигнодог юм билээ) ормооргүй л байсан л даа. Гэтэл уулзах ёстой хүн маань тэнд ажилтай байна гэсэн тул ажлын цаг тармагц гараад, харанхуй болсон хойно NT shop дээр очлоо. Хаагаад бөөн шаариган дугуйтай хайрцаг түрсэн хүмүүс аймаар сүртэй ХОЙШОО гэж орилоход нь миний айж цочихыг ээ. За энэ ч яахав.


Хүнтэйгээ уулзаж аваад харихаар микронд зүгүүлэв ээ. Хүн ихтэй тул өрсөж суух гэж багахан дайн. Тэр үед л алдсан бололтой. Учир нь гэртээ нэлээн дөхөж ирээд хажуугийн хүн буухаар нь бууж байгаад суухдаа халаасаа шалгасан чинь хоосон байна. Гайхаад дотор унагаасан байх гээд шалаар нь хайсан байдаггүй. Хүнээр залгуулж үзсэн чинь дүүрэн цэнэгтэй байсан утас холбогдох боломжгүй гэж байна. Утсаа алдчихжээ гээд дуу алдтал өмөөс харж сууж байсан эгч харин:

- Өө сая микронд суух гээд чихэлдэж байхад нэг Жинстэй нөхөр миний халаасыг ухаад, би нэг цохиж аваад явуулсан тэр л байх нь гэж байна.

Хэзээ нэг микрогоор явахаа болих юм бол оо гэж би өөрөөсөө үргэлж асуудаг асуултаа дахин нэг тавилаа.

За яахав. Жинстэй залуугийн буянаар нэг гайгүй утас барих болох нь гэж бодоод нэг их тоосонгүй.


Гэртээ ороод эгчдээ юу болсон тухайгаа хэллээ. Гэтэл харин бөөн юм. Эгч:

- Чи утсаа алдчихаад огт харамссан шинжгүй, харин ч гавъяа байгуулсан аятай ИНЭЭЖ байгаад хэллээ. Царай муутай, цалин багатай, ажил үйлс нь бүттэггүй, авхаалж самбаагүй

гэж ирээд л бөөн гуншинг маань дуудуулдаг юм байна. Шал тоохгүй байсан би хажууд нэг хүн уурлаад байхаар дагаад тэр үү бүр сэтгэлээр унаж гарав өө. Утсаа алдсандаа биш намайг ингэж л үнэлж байна гэж, зөндөө юм бодоод.

Өглөө эгчтэйгээ жаахан ярилцаж гомдлоо арилгаж авсаан.

Сүүлийн үед нэг иймэрхүү хандлага тогтчихоод байгаа. Эгчтэйгээ аймаар чанга чанга хэрэлдчихээд дараа нь сайхан ярилцаж гомдлоо тайлдаг. Мэдээж хэргээр хэрэлдэнэ гэж юу байхав. Асуудал байсан болохоор л тэр.

Манай ээжийн арван жилд хамт сурч байсан охин нь олоон жилийн дараа уулзаад ярьсан гэнэ билээ. Тэр эгч хүүхдийн засан хүмүүжүүлэхэд хянагч хийдэг, хүүхдүүд маш гэнэн цайлган гээд л цааш нь ярихдаа:

Нэг итгэсэн хүндээ үнэн сэтгэлээсээ итгэдэг. Бараг амиа ч өгөхөөс буцахгүй. Харин итгэхгүй хүндээ бол чоно шиг л байдаг. Би эмэгтэй, тэгээд хүүхдүүдтэй найз шиг нь л харьцдаг болохоор тэд надад амархан итгэдэг. Зарим нь намайг ээж шигээ л боддог. Би тэднээс та нар яагаад шоронгоос гарчихаад дахиад ороод ирдэг юм бэ гэж асуухаар:

Нэгэнт хулгай хийгээд сурчихаар нүд, гар маш сайн ажилладаг болчихдог юм. За больё, хулгай

хийхгүй байя гэхээр, хүмүүс ҮҮНИЙГ АВЧИХ, АВЧИХААЧ ДЭЭ гэсэн янзтай маш анзаараггүй, хамаг юмаа ил задгай явдаг. Тэгээд бүр нүдэн дээр харагдаад байдаг болохоор тэсэлгүй авчихдаг. Жаахан хулгай хийж, хийж байгаад л баригдаад ирдэг дээ гэж хариулдаг гэсэн.


Үүнийг сонсоод би зурагтаар цагдаагийн ахмад АРД ИРГЭДЭЭ СОНОР СОРГОГ БАЙЖ ХУЛГАЙЧААС ЭД ЗҮЙЛСЭЭ ХАМГААЛ гэж хэлээд байхаар нь, ямар тэнэг юм бэ. Үнэхээр л гар нь өтсөн хулгайчууд хичнээн нууж, цоожлоод байсан ч гэсэн авчихна ш дээ гэж боддог байсан миний бодол өөрчлөгдсөн юм даа. Хүн бүр дор бүрнээ сонор соргог байж чадвал хулгайч нарын ажлын байрыг нь үгүй хийнэ гэсэн үг юм л даа.


Гэхдээ бас тийм ч амархан бүтчих зүйл биш нь үнэн л дээ. Яагаад гэвэл миний нэг таньдаг залуу хороолол орчмын бааранд хамгаалагч хийдэг байлаа. Тэр тэгээд олон өдөр оройн цагаар ажиглалт хийж зогсдог болохоор хэн юу хийж байгаа нь нэлээн сайн мэдэж авсан гэсэн. Оройн цагаар явж байгаа хүмүүсийн тал нь шоудах гэж яваа, үлдсэн хэсэг нь хулгай хийх гэж яваа хүмүүс байдаг гэнэ. Нэг КАРА (карманная кулгачия, хальт монголчилцон хэллэг) залуутай танилцаад жаал юм яриулсан чинь аймаар юм байна гэж надад ярьж өгсөн юм. Яадаг гэвэл:

Тэд зүгээр үедээ ч гэсэн үргэлж бэлтгэл хийж байдаг гэнэ.

Үргэлж хуруугаа нарийн туузаар ороож, суллаад л. Энэ нь хурууг нь нарийсгахад тустай гэнэ. Кара хүн нарийхан хуруутай бас жижигхэн гартай байх тусмаа сайн байдаг гэнэ.

Нарийхан хуруугаа савх шиг л юм хавчих хүчний бэлтгэл хийнэ.

Бас хумсныхаа ард талын арьсыг хэргээр сөргүүлж өвтгөдөг гэнэ. Энэ нь гараа шургуулж байхдаа обьектийнхоо хувцас, биед нь хүргэхгүй байхын тулд юм гэнэ.

Тэгээд бас хүмүүсийн алхаа гишгээг яг дагаж алхаж сурдаг гэсэн. Ямарч байсан цүнхээ урагш хойш саваад алхаж байгаа охины нэг арагшаа савалтан дээр нь цүнхнийх нь цахилгааныг нь татаад, юмыг нь аваад амжиж байхыг өөрийн нүдээрээ харж л байлаа. Бас хүмүүнлэгийн их сургуулийн нэг доголон багшийг дагаад яг адилхан догонцож алхаж байсан гэдэг.

гэж надад ярьсан юм.


За за бичсээр байвал цаашаа яваад л байх янзтай (нэг л их аймаар мэдлэгтэй хүн болж ...). Ер нь бол гадуур ингээд ил хулгай хийж байгаа нөхдүүд чинь жижиг гарууд нь гэнэ лээ. Том гарууд нь бүр баг энэ тэртэй. Тэгээд шоу цэнгээн гээд аль хүн их цуглах, анхаарал нь сарних газар очиж ажиллаад хэдэн сарынхаа орлогыг хийдэг гэсэн.

Ер нь бол сайн хулгай хийх ч гэсэн эрдэм гэж бодож байна. Ганцхан үүнийгээ ямар зорилгоор ашиглаж, хэрэгжүүлж байгаа нь сонин байх. Магадгүй сайн хулгай хийдэг хүн цагдаагийн газрын хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх тасагт ажиллаж болно шүү дээ. Яагаад гэвэл хулгайчийг барихын тулд хулгайч шиг, бүр түүнээс ч илүү сэтгэдэг байх хэрэгтэй биз дээ хэхэ.

Ардын зүйр цэцэн үг байдаг даа.


Сурсан бүхэн эрдэм

Сураагүй бүхэн балай гэж.


За энэ үгийн талаар дараа нэг сүртэй гэгч нь сийрүүлэмц.


Эцэст нь гэж хэлэхэд хулгайч нарт ажлын байр битгий гаргаж өгөөрэй.